УЛААНБААТАР ЭМПАТИ СУРГУУЛИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД
СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- Улаанбаатар Эмпати сургуулийн элсэлтийг зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
- Сургуульд шинээр сурагч элсүүлэхэд сургуулийн дотоод журам болон энэхүү журмыг баримтална.
- Тус сургууль нь 6 дугаар ангидаа 2 бүлэг, 7,8 дугаар ангидаа тус бүр 1 бүлэг шинээр авна.
- 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
- дүгээр үе-Бичгийн шалгалт
2 дугаар үе-Ярилцлага/эцэг эх, хүүхэд, сургуулийн хамтарсан/
- Бичгийн шалгалт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 10:00 цагт Улаанбаатар Эмпати сургуулийн хичээлийн байранд зохион байгуулагдана.
Шалгалтад ирэхдээ бүртгүүлэгчид дараах материалыг авч ирнэ. Үүнд:
Бүртгэлийн хуудас/цээж зураг наасан байх/
Суралцаж байгаа сургуулийн тодорхойлолт
- Бичгийн шалгалт
Шалгалтын материал нийт 100 онооны 50 асуултаас бүрдэнэ. Асуулт тус бүр 2 оноотой. Үүнд:
Математик-30 асуулт
Сэтгэн бодох чадвар /IQ/-10 асуулт
Монгол хэл-10 асуулт
Математикийн шалгалтын сэдвийн агуулгын хүрээ:
5-р анги 1,2,3 дугаар бүлэг сэдэв
6-р анги 1,2,3,4,5,6,7,8,9 дүгээр бүлэг сэдэв
7-р анги 1,2,3,4,5,6,7 дугаар бүлэг сэдэв
Монгол хэлний шалгалтын сэдвийн агуулгын хүрээ:
5-р анги
- Эхийг уншиж ойлгох
- Зөв бичих дүрэм
- Үгийн утга тайлбарлах
6-р анги
- Эхийг уншиж ойлгох чадвар
- Үгсийн аймаг
- Зөв бичих дүрэм
- Уран зохиол
- Үндэсний бичиг
7-р анги
- Эхийг уншиж ойлгох чадвар
- Эхээс сонин содон дүрслэлийг олох
- Зөв бичих дүрэм
- Өгүүлбэрзүй
- Уран зохиол
- Үндэсний бичиг
- Бичгийн шалгалтын үеэр сурагчдын баримтлах дэгтэй LINK танилцана уу.
- Бичгийн шалгалтад тэнцсэн сурагчдыг бүртгэлийн кодоор 2023 оны 04 дүгээр сарын 08-ны оройн 21:00 цагт сургуулийн https://ubempathy.edu.mn/ хаягт байршуулна.
- Бичгийн шалгалтад тэнцсэн сурагч нь эцэг эх, асран хамгаалагчийн хамт 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 10:00 цагт эцэг эх, хүүхэд, сургуулийн хамтарсан ярилцлагад орно.
- Ярилцлагад эцэг эх, хүүхдийн хамт зайлшгүй оролцох ба хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд хүүхдийн асран хамгаалагч орж болно.
ХОЁР. БҮРТГЭЛ
- 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл цахимаар явагдана.
- Бүртгэлийн хугацаа:
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдах ба https://www.ubempathy.edu.mn/register/ руу орж бүртгүүлнэ.
- Бүртгүүлэгч сурагч нь одоо сурч байгаа анги, овог нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар, и мэйл хаягаа зөв бичих ба бүртгэлээ баталгаажуулан хуудсаа хэвлэн авсны дараа цээж зургаа наан авч ирэхэд анхаарна.
Бүртгэл хураамжгүй.
ГУРАВ. ЯРИЛЦЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- Элсэлтийн шалгалтын 1 дүгээр шатанд буюу бичгийн шалгалтад тэнцсэн сурагч ярилцлагад орно.
- Ярилцлагыг 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10:00 цагт Улаанбаатар Эмпати сургуулийн хичээлийн байранд зохион байгуулна.
- Ярилцлагад ирж буй сурагч, эцэг эх, асран хамгаалагчид чиглүүлэгч багш, ажилтны шаардлага, зөвлөгөөг хүндэтгэж, сургуулийн нэр хүндэд халдах, харилцаа, хандлагын зохисгүй байдал гаргахгүй байхад анхаарна.
ДӨРӨВ. БУСАД
- Цахим бүртгэл болон бичгийн шалгалт, ярилцлагын үеэр үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль өөрөө бие даан шийдвэрлэнэ.
- Элсэлт, цахим бүртгэл, шалгалттай холбоотой асуух зүйлээ 88114157, 99020542, 11462610 дугаарт ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд холбогдож лавлаж болно.
- Элсэлтийн шалгалтын өмнөх онуудын материал, хариулттай танилцахыг хүсвэл LINK рүү хандана уу.
Улаанбаатар Эмпати сургуулийн захиргаа